7 дугаар зүйл. Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ
7.1.Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран дор дурдсан хэмжээтэй байна:
Иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээ /га/ 1 Нийслэлд 0.07 хүртэл га 2 Аймгийн төвд 0.35 хүртэл га 3 Сумын төв, тосгонд 0.5 хүртэл га 4 Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/ 0.07 хүртэл га
/Энэ хэсгийн энэ хэсгийн 4 дэх заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.2.Газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлэх газар нь дор дурдсан хэмжээтэй байна:
7.2.1.энэ хуулийн 5.1.6.1-д заасан газар нь түүний байршил, зориулалтаас хамааран тухайн барилга байгууламжид зориулан эзэмшүүлсэн газартай тэнцэх хүртэл хэмжээтэй;
7.2.2.энэ хуулийн 5.1.6.2-т заасан газар нь тухайн дуудлага худалдаагаар худалдсан газартай тэнцэх хэмжээтэй.
7.3.Газар тариалангийн зориулалтаар тухайн иргэнд өмчлүүлэх газар нь дор дурдсан хэмжээтэй байна:
7.3.1.энэ хуулийн 5.1.8.1-д заасан газар нь түүний байршил, үржил шимээс хамааран тухайн иргэнд эзэмшүүлсэн газартай тэнцэх хэмжээтэй;
7.3.2.энэ хуулийн 5.1.8.2-т заасан газар нь тухайн дуудлага худалдаагаар худалдагдсан газартай тэнцэх хэмжээтэй.
Иргэдэд газар өмчлүүлэх болон хувийн өмчийн газрын харилцааг зохицуулах талаархи төрийн байгууллага, нутгийн удирдлагын бүрэн эрх