6 дугаар зүйл. Иргэнд өмчлүүлэх газар
6.1.Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараахь газрыг өмчлүүлнэ:
6.1.1.хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт;
6.2.Иргэнд газар тариалангийн зориулалтаар дараахь газрыг өмчлүүлнэ:
6.2.1.тариалангийн талбай болон атаршсан газарт.