9 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

9.1.Засгийн газар дараахь бүрэн эрхтэй:

9.1.1.иргэдэд газар өмчлүүлэх болон хувийн өмчийн газрын харилцааны талаархи төрийн нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

9.1.2.аймаг, нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох;

9.1.3.иргэнд өмчлүүлэх газрын суурь үнэлгээ, аргачлалыг батлах;

9.1.4.иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргах;

9.1.5.иргэнд өмчлүүлэх газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журмыг батлах;

9.1.6. иргэний өмчийн газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбогдсон үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.