7 дугаар зүйл. Төрийн ордны хамгаалалт /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОРДНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Төрийн ордны хамгаалалт /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.Төрийн ордон, түүнд хамаарах нутаг дэвсгэр нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 10.2.1-д заасны дагуу төрийн тусгай хамгаалалтад байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.2.Төрийн ордныг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгж /цаашид “Төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгж” гэх/ 24 цагаар тасралтгүй хамгаалж, аюулгүй байдлыг хангах, тогтоосон дэг журмыг сахиулах асуудлыг хариуцна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.3.Төрийн ордон нь төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах холбоо, аюулгүй байдлыг хангах тусгай техник хэрэгслээр тоноглогдсон байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.4.Төрийн ордны аюулгүй байдлыг хангах зорилгоор шалган нэвтрүүлэх болон тусгай хяналтын техник, хэрэгслийг суурилуулах бөгөөд төрийн тусгай хамгаалалтын алба хаагч үзлэг хийх нэг бүрийн хэрэгслээр хангагдсан байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.5.Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн тусгай хамгаалалтын байгууллага хамтран батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.6.Төрийн ордны хамгаалалтын тусгай журмыг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 31.1.2-т заасны дагуу төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.7.Төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгж энэ хуулийн 3.2-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлаас тогтоосон нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хариуцна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.8.Иргэд, байгууллагын тодорхой үйлдлийн улмаас Төрийн ордонд байрладаг байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд төрийн тусгай хамгаалалтын байгууллагын хүсэлтийг үндэслэн цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр Төрийн ордныг хүч нэмэгдүүлэн хамгаалж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.