9 дугаар зүйл. Төрийн ордны үйлчилгээ
9.1.Төрийн ордны үйлчилгээ нь түүнд байрлаж байгаа байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийн жишиг шаардлагыг хангасан байна.
9.2.Төрийн ордны үйлчилгээний тусгай журмыг Төрийн ордны үйлчилгээ хариуцсан байгууллага Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай зөвшилцөн тогтоож, мөрдөнө. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./