11 дугаар зүйл. Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага

МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага

11.1.Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргыг Төрийн албаны төв байгууллага нэр дэвшүүлж, Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.2.Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нь дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

11.2.1.нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үр дүнг Төрийн нарийн бичгийн даргын өмнө хариуцах;

11.2.2.сайд, Төрийн нарийн бичгийн даргыг мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах;

11.2.3.Төрийн нарийн бичгийн даргын эрх олгосноор нэгжийнхээ ажилтантай үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнэх;

11.2.4.энэ хуулийн 9.6.1-д заасан дүрэм, заавар, журмыг нэгжийнхээ хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

11.2.5.нэгжийнхээ ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоосон журмын дагуу үнэлж дүгнэн, саналын хамт Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж шийдвэрлүүлэх;

11.2.6.яамны хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу бусад байгууллагатай харилцах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.