12 дугаар зүйл. Яамны ажлын зохион байгуулалт

МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Яамны ажлын зохион байгуулалт

12.1.Яам нь чиг үүрэг, эрхэм зорилго, стратегийн зорилтоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллана.

12.2.Яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь сайдаас яамны төсвийн ерөнхий менежертэй байгуулах үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна.

12.3.Яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний төслийг боловсруулах, батлах, биелэлтийг нь дүгнэх журмыг хуулиар тогтооно.

12.4.Яамны хэмжээнд Төрийн нарийн бичгийн даргын хууль тогтоомжид нийцүүлж баталсан хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөнө.

12.5.Яамны хөдөлмөрийн дотоод журамд дараахь асуудлыг тусгана:

12.5.1. албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах;

12.5.2.захиргаа, ажилтны эрх, үүрэг;

12.5.3.яамны ажлыг төлөвлөх, тайлагнах;

12.5.4.яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтны үйл ажиллагааны үр дүнг тооцож дүгнэх, арга хэлбэр;

12.5.5.ажлын цагийн горим;

12.5.6.ажил хүлээлцэх;

12.5.7.дотоодын хяналт шалгалт хийх;

12.5.8.шагнал урамшуулал олгох;

12.5.9.сахилгын шийтгэл ногдуулах;

12.5.10.дотоод журамд тусгахаар хууль тогтоомжид заасан бусад зүйл.

12.6.Төрийн нарийн бичгийн дарга болон энэ хуулийн 11.2-т заасан албан тушаалтан яамны эрхлэх асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Засгийн газар, сайдын бодлогыг баримтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.