15 дугаар зүйл. Сайдаас Улсын Их Хуралтай харилцахад дэмжлэг үзүүлэх

МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Сайдаас Улсын Их Хуралтай харилцахад дэмжлэг үзүүлэх

15.1.Яам нь сайдаас Улсын Их Хуралтай харилцахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр дараахь үйл ажиллагаа явуулна:

15.1.1.Улсын Их Хурал, түүний Байнгын хороог сайдын эрхлэх асуудлын хүрээний талаархи шаардлагатай мэдээллээр хангах;

15.1.2.Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх бүх шатанд тайлбар, зөвлөгөө, лавлагаа өгөх;

15.1.3.Улсын Их Хурлын удирдлага, Байнгын хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүнээс шаардсан мэдээллийг гаргаж өгөх;

15.1.4.сайдаас Улсын Их Хурлын чуулганд хийх мэдээллийн болон Улсын Их Хурлын гишүүнээс тавьсан асуулт, асуулгын хариултын төслийг бэлтгэх.

15.2.Хуульд өөрөөр заагаагүй бол яамнаас Улсын Их Хурлын гишүүнтэй сайдаараа дамжуулан, Улсын Их Хурлын Тамгын газартай шууд харилцана.

15.3.Улсын Их Хурлын гишүүн нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд яамтай харилцана. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.