16 дугаар зүйл. Сайдаас Ерөнхийлөгчтэй харилцахад дэмжлэг үзүүлэх
16.1.Яам нь сайдаас Ерөнхийлөгчтэй харилцахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр дараахь үйл ажиллагаа явуулна:
16.1.1.Ерөнхийлөгчийг сайдын эрхлэх асуудлын хүрээний талаархи шаардлагатай мэдээллээр хангах;
16.1.2.Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох шийдвэрийн биелэлтийг хангах;
16.1.3.сайдын эрхлэх асуудлын хүрээний чиглэлээр Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;
16.1.4.хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх зарлиг, бусад бичиг баримтын төсөл боловсруулах.
16.2.Хуульд өөрөөр заагаагүй бол яамнаас Ерөнхийлөгчтэй харилцахдаа сайдаараа дамжуулан, түүний ажлын албатай шууд харилцана. Ерөнхийлөгч яамтай сайдаар, түүний ажлын алба нь энэ хуулийн 3.5-д заасан албан тушаалтнаар дамжуулан харилцана.