17 дугаар зүйл. Сайдаас Засгийн газартай харилцахад дэмжлэг үзүүлэх
17.1.Яамнаас Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнтэй харилцахдаа сайдаараа дамжуулан харилцана. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүн яамтай шууд харилцана.
17.2.Яам нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийн талаар ажлын албаар нь дамжуулан Засгийн газарт тогтоосон журмын дагуу мэдээлнэ.