18 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагатай харилцах

МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2022-04-22

18.1.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагатай аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар дамжуулан харилцана. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь яамтай сайдаар дамжуулан харилцана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.2.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагаас тавьсан санал, хүсэлтийг хянан шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.