19 дугаар зүйл. Нутгийн захиргааны байгууллагатай харилцах

МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Нутгийн захиргааны байгууллагатай харилцах

19.1.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн захиргааны байгууллагатай аймаг, нийслэлийн Засаг даргаар дамжуулан харилцана. Нутгийн захиргааны байгууллага нь яамтай сайдаар дамжуулан харилцана.

19.2.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа байдалтай орон нутагт танилцаж, биелэлтийг хангуулна.

19.3.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргаас сайдад эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, төрөөс хүн амд үзүүлэх үйлчилгээтэй холбоотой асуудлаар хандаж тавьсан санал, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.