20 дугаар зүйл. Яам хоорондын хамтын ажиллагаа
20.1.Яамд нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ шаардлагатай асуудлаар хамтарч ажиллана. Хамтран ажиллах асуудлын хүрээ нь хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын үүрэг даалгавраар болон холбогдох яамдын удирдлагын түвшинд харилцан тохиролцсоноор тодорхойлогдоно.
20.2.Удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар яамд хоорондоо шууд харилцаж ажиллана.
20.3.Яамд нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ харилцан мэдээлэл солилцож, шаардлагатай асуудлаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллана.