21 дугаар зүйл. Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагтай харилцах

МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагтай харилцах

21.1.Яам сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагад хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын бодлого, шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа болон үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, биелэлтийг нь хангуулах арга хэмжээ авч, тэдгээрт туслалцаа үзүүлнэ.

21.2.Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах агентлагтай харилцахдаа Ерөнхий сайд даалгасан бол энэ хуулийн 21.1-д заасан үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэрэгжүүлнэ.

21.3.Агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага нь сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого боловсруулах удирдамжаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ өгөхөд шаардлагатай тооцоо, судалгаа, мэдээ тайлан зэрэг мэдээллийг тогтоосон журмын дагуу гаргаж өгнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.