22 дугаар зүйл. Бусад байгууллага, иргэдтэй харилцах
22.1.Яам нь Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокурорын болон Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллагатай, эдгээр байгууллага нь яамтай сайдаар дамжуулан харилцана.
22.2.Яам нь сайдынхаа эрхлэх асуудлын хүрээний бус агентлагтай шууд харилцана.
22.3.Яам нь гадаад улсын болон олон улсын байгууллагатай сайдын өгсөн чиглэл, удирдамж, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар харилцана.
22.4.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагатай хуульд заасан журмаар харилцана.
22.5.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээний тодорхой чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагад нийтлэг зорилтыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
22.6.Яам нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон нийтлэг асуудлаар тэдгээрийн улсын чанартай холбоо, нийгэмлэг зэрэг нэгдлээр нь дамжуулан тодорхой асуудлаар шууд харилцана.
22.7.Яам нь иргэдээс сайдын эрхлэх хүрээний асуудлаар гаргасан санал, өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хүлээн авч хянан шийдвэрлэнэ. Яам нь сайдаас иргэдийг хүлээн авч уулзах ажлыг сард 2-оос доошгүй удаа зохион байгуулна.
Бусад зүйл