Дөрөвдүгээр зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХАВСРАЛТ ХУУЛЬ /БНМАУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИАС МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ БҮРНЭЭ ДАГАЖ МӨРДӨХӨД ШИЛЖИХ ТУХАЙ/ · хүчин төгөлдөр

Дөрөвдүгээр зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулах, Засаг даргыг томилох хүртэл зохих шатны Ардын Хурал, түүний Тэргүүлэгчид, гүйцэтгэх захиргаа, тэдгээрийн салбар байгууллагууд бүрэн эрхээ тус тусын Хурлын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хэрэгжүүлнэ.

2. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулах, зарим аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон нутгийн харьяалалтай хот, өөр сумын нутаг дэвсгэрт байгаа хороо, районыг зохих аймаг, суманд нэгтгэн харьяалуулах, нийслэлийн районуудыг татан буулгаж, дүүрэг, хороо, хөдөөд баг байгуулах ажлыг 1992 онд багтаан тус тус хийж гүйцэтгэнэ.

3. Хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, түүний дагуу тэдгээрийн өөрийн удирдлагыг зохион байгуулах хүртэл Дархан, Чойр, Эрдэнэт хот одоогийн нутаг дэвсгэртээ аймагтай адилсах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.