Гуравдугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх /шүүх, прокурорын байгууллагыг шинэчлэн байгуулах/

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХАВСРАЛТ ХУУЛЬ /БНМАУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИАС МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ БҮРНЭЭ ДАГАЖ МӨРДӨХӨД ШИЛЖИХ ТУХАЙ/ · хүчин төгөлдөр

Гуравдугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх /шүүх, прокурорын байгууллагыг шинэчлэн байгуулах/

1. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдаж, зохих шатны шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох хүртэл бүх шатны шүүгч, ардын төлөөлөгчид бүрэн эрхээ Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн хуулийн дагуу хэрэгжүүлнэ.

2. Монгол Улсын прокурорын байгууллагын тухай хууль батлан гаргаж Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурорыг томилох хүртэл хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлаас томилсон Ерөнхий прокурор, түүний харьяа прокурорууд бүрэн эрхээ Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн хуулийн дагуу хэрэгжүүлнэ.

3. Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндэслэлийн дагуу шүүх, прокурорын байгууллагын тогтолцоог шинэчлэх ажлыг 199З онд багтаан хийж гүйцэтгэнэ.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг энэ тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гуч хоногийн дотор байгуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.