Хоёрдугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх
1. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийг сонгож тангараг өргөх хүртэл хугацаанд мөнхүү Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг БНМАУ-ын анхны Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийг дагаж мөрдсөн өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж нэрлэнэ.
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 199З оны зургадугаар сард багтаан явуулна.