Зургадугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хууль ба Монгол Улсын олон улсын гэрээ
1. Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл даган мөрдөж ирсэн бөгөөд мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй БНМАУ-ын олон улсын гэрээг Монгол Улс цаашид нэгэн адил дагаж мөрдөнө.
2. Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй БНМАУ-ын олон улсын гэрээ бусад хуулийн заалттай зөрчилдсөн тохиолдолд мөнхүү олон улсын гэрээний заалтыг баримтална.
3. БНМАУ-ын олон улсын гэрээ буюу түүний заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд харшилбал тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, тухайн гэрээнд заасан болзол, журмын дагуу 199З онд багтаан шийдвэрлэнэ.