Долдугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хууль ба хүний эрх
1. Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох өдөр БНМАУ-ын харьяат байсан бүх хүн Монгол Улсын харьяат хэвээр байна.
2. Монгол Улсын иргэн харьяатаас гарах, гадаадын иргэн харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгох асуудлыг холбогдох хууль нь шинэчлэгдэх хүртэл Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмын үндэслэлийг баримтлан, одоо дагаж мөрдөж байгаа "БНМАУ-ын Харьяатын тухай хууль", "БНМАУ-д байгаа гадаадын иргэдийн эрх, үүргийн тухай хууль"-ийн дагуу шийдвэрлэнэ.
3. Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон хүний эрхийг дордуулсан заалт бүхий БНМАУ-ын хууль болон олон улсын гэрээ, тэдгээрийн заалтыг мөнхүү Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрэглэхийг хориглоно. Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй Монгол Улсын хууль ба олон улсын гэрээний хүний эрхийн талаархи заалт зөрчилдвөл уул гэрээний заалтыг баримтална.