Наймдугаар зүйл. Бусад үндэслэл

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХАВСРАЛТ ХУУЛЬ /БНМАУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИАС МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ БҮРНЭЭ ДАГАЖ МӨРДӨХӨД ШИЛЖИХ ТУХАЙ/ · хүчин төгөлдөр

Наймдугаар зүйл. Бусад үндэслэл

1. Монгол Улсын Төрийн дууллын үг, аяыг Улсын Бага Хурал 1992 оны долдугаар сарын 10-наас өмнө батлах бөгөөд тийнхүү батлах хүртэл эдүгээ эгшиглүүлж байгаа Төрийн дууллын үг, аяыг хэвээр хэрэглэнэ.

2. Монгол Улсын Төрийн сүлд, туг, далбаа, тамгыг Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хэрэглэх бөгөөд харин төрийн төв, орон нутгийн байгууллагуудын тамга, тэмдэг зэргийг шинэчлэх ажлыг тухайн байгууллагын шинэчлэлттэй уялдуулан зохих үе шаттайгаар хийж гүйцэтгэхийг Засгийн газар эрхэлнэ.

3. Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн "БНМАУ-ын" гэсэн хаяг бүхий төрийн бүх байгууллага "Монгол Улсын ..." гэж нэрлэгдэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.