Есдүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХАВСРАЛТ ХУУЛЬ /БНМАУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИАС МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ БҮРНЭЭ ДАГАЖ МӨРДӨХӨД ШИЛЖИХ ТУХАЙ/ · хүчин төгөлдөр

1. Энэхүү Хавсралт хууль Монгол Улсын Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

3. Монгол Улсын Үндсэн хуулийг дагаж мөрдсөн өдөр 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн БНМАУ-ын Үндсэн хууль /1960 оны/, түүний Нэмэлтийн тухай хуулийн хамт түүхэн үүргээ гүйцэтгэж халагдсанд тооцно.

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРАЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.