10 дугаар зүйл. Цэцэд хүсэлт гаргах
1. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор Цэцэд Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгасан байвал зохино: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1/ хүсэлт гаргагчийн хаяг, албан тушаал;
2/ Үндсэн хууль зөрчсөн буюу түүнд нийцээгүй шийдвэр гаргасан этгээдийн хаяг, албан тушаал;
3/ холбогдох байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, гаргасан эрх зүйн акт, шийдвэр нь Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн болох;
4/ хүсэлтийн агуулга, маргаан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт, бусад нөхцөл байдал.
2./Энэ заалтыг 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3. Улсын дээд шүүх хүсэлтээ хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналд үндэслэн гаргана.
/Энэ хэсгийн дугаарт 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Бусад
/Энэ бүлгийн нэрийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчилсөн/.