9 дугаар зүйл. Иргэдийн өргөдөл, мэдээллийг хянан шийдвэрлэх
1. Иргэд Үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудлаар Цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлнэ.
/Энэ хэсгийн "…энэ хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан албан тушаалтан" гэснийг Цэцийн 1995 оны 1 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
/Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2. Иргэд өргөдөл, мэдээллээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж, түүнд өөрийн нэр, хаяг, Үндсэн хуулийн ямар заалтыг хэн, хэдийд, ямар байдлаар зөрчсөн тухай тодорхой заасан байвал зохино. Цэц нэр, хаяггүй өргөдөл, мэдээллийг хүлээж авахгүй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
З. Цэцийн гишүүн иргэдийн өргөдөл, мэдээллийг арван дөрвөн хоногийн дотор хянаж, түүнд заасан асуудал нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан биш буюу Цэцэд харьяалагдахгүй байвал өргөдөл, мэдээлэл гаргагчид тодорхой үндэслэл бүхий хариу өгнө.
4. Цэцийн гишүүн шаардлагатай гэж үзвэл өргөдөл, мэдээллийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлж өргөдөл, мэдээлэл гаргагчид энэ тухай мэдэгдэнэ.