6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ

1.Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.

2. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.

З. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.

4. Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана.

/Энэ хэсэгт 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5. Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана.

6.Цэцийн даргын түр эзгүйд Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.