7 дугаар зүйл. Цэцийн үйл ажиллагааны нөхцөл

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Цэцийн үйл ажиллагааны нөхцөл

1. Цэц нь ажлын албатай байна. Түүний орон тоог Улсын Их Хурлаас баталсан төсөвт багтаан Цэцийн ажлын албаны дарга тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 01 дүгээр сарынн 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Цэц тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн нүүртэй байна. Цэцийн тамгыг Цэцийн дарга барина.

З. Цэцийн төсөв, цалингийн сан, гишүүдийн цалингийн хэмжээг Цэцийн даргын санал болгосноор Улсын Их Хурал тогтоож батална.

4. Цэцийн гишүүн өмсгөлтэй байна. Цэцийн гишүүний өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурал батална.

/Энэ хэсгийг 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

Цэцийн чиг үүрэг, эрх хэмжээ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.