18 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам /Энэ зүйлийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам /Энэ зүйлийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг, Жаран долдугаар зүйл, Жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон бол хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд энэ хуулийн 3.3 дахь хэсэг, 10 дугаар зүйл, 11.4 дэх хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлахгүй байж болно. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн ирцтэй бол, нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав /95/-аас доошгүйн ирцтэй бол түүнийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.4.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.5.Нэг дэх хэлэлцүүлгээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр хүчингүй болгох Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэж, санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.6.Нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар санал хураан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.7.Нэг саналаар 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан, нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг дэмжигдсэн санал гэж үзнэ. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.8.Нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулж дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.9.Төрийн байгуулалтын байнгын хороо нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн саналыг нэгтгэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болгон эцсийн хувилбарыг бэлтгэн санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.10.Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь “батлах” санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцож, нийтэд зарлан мэдээлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.11.Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосноос хойш ажлын хоёр өдрийн дотор Монгол Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид биечлэн хүргэж, танилцуулна. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.12.Монгол Улсын Ерөнхийлөгч танилцсанаас хойш ажлын гурван өдрийн дотор “... оны ... дугаар сарын ...-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн уг эх мөн болой. Монгол Улсын Ерөнхийлөгч ...” гэсэн гарын үсэг зурж, төрийн тамга дарж баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгална. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.13.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Монгол Улсын Үндсэн хуульд байршуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.