8 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлах

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлах

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн 5.2.2-т зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж болно:

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.1.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн болон бүрэн эрхийн хугацааг сунгах;

8.1.2.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, үүрэг, хариуцлагыг сулруулах;

8.1.3.гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тодорхой бүрэн эрхийг олж авах.

8.2.Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн 8.1-д заасан төслийг Улсын Их Хурлын бусад гишүүнтэй хамтран санаачилж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.