9 дугаар зүйл. Засгийн газар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлах
/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.1.Засгийн газар нь энэ хуулийн 5.2.2-т зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж болно:
/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.1.1.Улсын Их Хурал,Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах, өөрчлөх;
9.1.2.шүүх эрх мэдлийг хязгаарлах, өөрчлөх;
9.1.3.Засгийн газрын гишүүний эрх хэмжээг нэмэгдүүлэх.
9.2.Энэ хуулийн 9.1-д заасан төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна.