30 дугаар зүйл. Хорио цээрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааны санхүүжилт
30.1.Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн арга хэмжээтэй холбогдуулан дараахь зардлыг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлнэ:
30.1.1.хил, гүний боомтод амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн буюу илэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан хэрэгжүүлэх хорио цээр, ариутгал, халдваргүйжүүлэлт, устгалын арга хэмжээнд шаардагдах хөрөнгө.