29 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн үүрэг
29.1.Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх, тээвэрлэх иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:
29.1.1. энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх тухай хүсэлт, мэдээллийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлэх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.1.2. улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний талаар гаалийн байгууллага, улсын байцаагчид мэдүүлэх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.1.3.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, ургамлын хорио цээрийн гэрчилгээ, импортын болон бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, худалдааны гэрээ, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг улсын байцаагчид шалгуулах; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.1.4.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг үзлэг, шинжилгээнд хамруулах;
29.1.5. гаалийн байгууллага, улсын байцаагчаас тавьсан шаардлагыг биелүүлэх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.1.6.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийж баталгаажуулах, тэдгээрийг саатуулах, эмчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах зардлыг хариуцах.
Бусад зүйл