28 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн эрх

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн эрх

28.1.Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх, тээвэрлэх иргэн, хуулийн этгээд дараахь эрх эдлэнэ:

/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.1.2.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх талаар гаргасан хүсэлтийг энэ хуулийн 23.3-д заасан хугацаанд шийдвэрлүүлэх;

28.1.3.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэхийг хориглосон, саатуулсан талаар албан ёсны тайлбар авах;

28.1.4.хорио цээрийн үзлэг, шалгалт, хяналтын талаар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.