27 дугаар зүйл. Зөвшөөрөгдөх эрсдэлийг тооцох

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Зөвшөөрөгдөх эрсдэлийг тооцох

27.1.Эрсдэлийн үнэлгээг энэ хуулийн 26.4-т заасан эрх бүхий албан тушаалтан олон улсын стандарт, удирдамж, зөвлөмжид нийцүүлэн хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.4-т заасан эрх бүхий албан тушаалтны дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөгдөх эрсдэлтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний импортыг хүлээн зөвшөөрч импортын мэдэгдэл олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.