12 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тэтгэвэр

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тэтгэвэр

12.1.Нийгмийн халамжийн тэтгэвэр /цаашид "тэтгэвэр" гэх/-ийг нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно: /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.1.65 насанд хүрсэн иргэн; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

/Энэ заалтад 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.2.16 насанд хүрсэн одой иргэн;

12.1.3.хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн;

12.1.4.тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд;

12.1.5.18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг.

12.2.Энэ хуулийн 12.1.1-д заасан иргэнд тэтгэвэр олгоход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.1-д заасан насыг баримтална. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.