13 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тэтгэмж
13.1.Нийгмийн халамжийн тэтгэмж /цаашид "тэтгэмж" гэх/ дараах төрөлтэй байна:
13.1.1.асаргааны тэтгэмж;
13.1.2.нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж;
13.1.3.онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж;
13.1.4.жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж.
/Энэ заалтыг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/
13.1.5.хүүхдийн мөнгөн тэтгэмж.
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
13.1.6.хүүхдийн мөнгөн тэтгэмж. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
13.2.Асаргааны тэтгэмжийг дараах иргэнд олгоно:
13.2.1.бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа;
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.2.2.хүүхдийг асарч байгаа асралт гэр бүл; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.2.3.тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
13.2.4.эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа.
13.3.Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмжийг энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэнд сар бүр олгоно.
13.4.Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд тэтгэмж олгох нөхцөл, болзлыг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна.
13.5.Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг дор дурдсан өрх, иргэнд олгоно:
13.5.1.гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх;
13.5.2.18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн;
13.5.3.хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13.5.4.нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эх;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13.5.5.энэ хуулийн 19.2.4-т зааснаас бусад хоёр ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэн;
/Энэ заалтыг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/
13.5.6. байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд Засгийн газраас тогтоосон тухайн үеийн нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний тусламжийг.
/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13.5.7.байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэн;
13.5.8.гурав ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/;
/Энэ заалтыг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
13.5.9."Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, эсхүл "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонтой эх мөнгөн тусламж давхардуулахгүйгээр.
13.6.Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг энэ хуулийн 13.5.1-13.5.4-д заасан өрх, иргэнд нэг удаа, энэ хуулийн 13.5.6-д заасан хүүхдэд сард нэг удаа, энэ хуулийн 13.5.7-д заасан иргэнд улиралд нэг удаа, энэ хуулийн 13.5.9-д заасан иргэнд жилд нэг удаа тус тус олгоно.
/Энэ хэсэгт 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.7.Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр олгоно.
/Энэ хэсгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
13.8.Энэ хуулийн 13.7-д заасан эх хүүхдээ төрүүлсний дараа нас барсан бол уг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх /эцэг/ нь тэтгэмжийг үргэлжлүүлэн авах эрхтэй.
/Энэ хэсгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
13.9.Энэ хуулийн 13.2-т заасан иргэнийг асаргаа, сувилгааны болон асрамжлах үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах бөгөөд уг сургалтын зардлыг нийгмийн үйлчилгээний сангаас санхүүжүүлнэ.
13.10.Энэ хуулийн 13.9-д заасан сургалтыг зохион байгуулах журам болон сургалтын хөтөлбөрийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
13.11.Энэ хуулийн 13.2.4-т заасан ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, өвчин, гэмтлийн жагсаалтыг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.12.Энэ хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
13.13.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгохыг түдгэлзүүлэх шийдвэр гаргана: /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
13.13.1.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч сураггүй алга болсон; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
13.13.2.эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрхийг зөрчсөн талаар аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
13.15.Энэ хуулийн 13.1.6-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./