7 дугаар зүйл. Халамжийн сангийн орлогын эх үүсвэр
7.1.Халамжийн сангийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
7.1.1.улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
7.1.2.сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;
7.1.3.олон улсын байгууллага, гадаад улсаас өгсөн хандив, тусламж;
7.1.4.аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж;
7.1.5.бусад эх үүсвэр.
7.2.Халамжийн сангийн орлого бүх төрлийн татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.