8 дугаар зүйл. Халамжийн сангийн хөрөнгийн зарцуулалт
8.1.Тэтгэвэр, тэтгэмжийн сангийн хөрөнгийг зөвхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид зарцуулна.
8.2.Нийгмийн үйлчилгээний сангийн хөрөнгийг дараах үйлчилгээ, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна:
8.2.1.амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж;
8.2.2.олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ;
8.2.3.төрөлжсөн асрамжийн үйлчилгээ;
8.2.4.нийгмийн хөгжлийн үйлчилгээ;
8.2.5.шинэ төрлийн үйлчилгээ турших болон хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас нийгмийн халамжаас хасагдсан иргэнд үзүүлэх үйлчилгээний зардал;
8.2.6.энэ хуулийн 27.1-д заасан Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлийн гишүүн, сум, хорооны нийгмийн ажилтанд олгох урамшуулал;
8.2.7.нийгмийн ажилтны чадавхийг бэхжүүлэх, мэргэшүүлэх сургалт, бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, шинэчлэхтэй холбогдсон зардал;
8.2.8.нийгмийн халамжийн үйл ажиллагааны үр дүнгийн талаарх судалгаа, шинжилгээ, үнэлгээний зардал;
8.2.9.холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрсөн бусад үйлчилгээний зардал.
8.2.10.хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.3.Халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.