5 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр
5.1.Дор дурдсан тэмдэглэлт өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ:
5.1.1.Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;
5.1.2.Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18;
/Энэ заалтад 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.3.Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;
5.1.4.Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;
5.1.5.Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;
5.1.6.Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;
5.1.7.Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;
5.1.8.Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;
5.1.9.Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;
5.1.10. Монгол Улсын нийслэл хотын өдөр: 10 дугаар сарын 29; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.1.11.Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10;
/Энэ заалтад 2004 оны 12 дугаар 9-ний өдөр өөрчлөлт орсон/
5.1.12. Эх орончдын өдөр: гуравдугаар сарын 1;
/Энэ заалтыг 2004 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.1.13.Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20;
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.1.14./Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.1.15.Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10.
/Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.1.16.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
/Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/,
5.1.17.Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.2.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтооно.