6 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх

6.1.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулж болно. Төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.2.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг зардал багатай, хуульд өөрөөр заагаагүй бол нэг өдрөөс илүүгүй хугацаагаар тэмдэглэнэ.

6.3.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн үеэр улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх уралдаан, тэмцээний бай, шагнал нь Yндэсний их баяр наадмын бай шагналаас илүүгүй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.