7 дугаар зүйл. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
7.1.Засгийн газар энэ хуулийн 5.2-т заасан баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам баталж, төсөвт тусгагдсан зардлын гүйцэтгэлд хяналт тавина.
7.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд зааснаас бусад орон нутгийн хэмжээнд тэмдэглэх тэмдэглэлт өдрийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам, зардлыг батална.
7.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөвт зардлыг хэтрүүлэхгүйгээр баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
БУСАД ЗҮЙЛ