2 дугаар зүйл. Нотариатын тухай хууль тогтоомж

НОТАРИАТЫН ТУХАЙ · энэ зүйлийг 2019-05-30-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2019-05-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

2.1.Нотариатын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Нотариатчаар гэрчлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтан баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлэх шийдвэр гаргаж болохгүй.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.