3 дугаар зүйл. Нотариатын үйл ажиллагааны зарчим
/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.1.Нотариатын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.1.1.хууль дээдлэх;
3.1.2.хараат бус, бие даасан байх;
3.1.3.тэгш эрхийг хангах;
3.1.4.шударга ёсыг сахих;
3.1.5.үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах;
3.1.6.ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллах.