22 дугаар зүйл. Нотариатын мэргэжлийн нууц

НОТАРИАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Нотариатын мэргэжлийн нууц

22.1.Нотариатч төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах асуудлаар нотариатын үйлдэл хийж байгаа бол тэдгээрийн нууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хамгаална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.2.Нотариатын үйл ажиллагаа дуусгавар болсон ч нууцыг хадгалах үүрэг хэвээр хадгалагдана.

22.3.Албан үүргээ гүйцэтгэх явцдаа нотариатын үйлдлийн нууцыг мэдсэн бусад этгээдэд энэ хуулийн 22.1, 22.2 дахь хэсэг нэгэн адил хамаарна.

22.4.Нотариатч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу мэдээлэх үүргээ биелүүлснийг нотариатын мэргэжлийн болон үйлчлүүлэгчийн нууц задруулсан гэж үзэхгүй.

/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.