39 дугаар зүйл. Баримт бичгийг хадгалах

НОТАРИАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Баримт бичгийг хадгалах

39.1.Нотариатч, энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдэл хийх үндэслэл болгосон болон гэрчилсэн баримт бичгийг олгосон дугаарын дагуу цаасан болон цахим хэлбэрээр хадгална.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

39.2.Шаардлагатай гэж үзвэл нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч гэрчилж байгаа баримт бичигтэй холбоотой зүйлийг гэрэл зураг, бусад бололцоотой аргаар бэхжүүлэн авч хадгална.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

39.3.Нотариатч нь энэ хуулийн 39.1-д заасны дагуу бүрдүүлсэн байнга хадгалах архивын баримтыг төрийн архивт, энэ хуулийн 16.2-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь харьяалах засаг захиргааны нэгжийн архивт, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын архивт тус тус шилжүүлнэ. Архивт шилжүүлэн хадгалахтай холбогдсон журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

НОТАРИАТЫН ТОДОРХОЙ ҮЙЛДЭЛ ХИЙХ ЖУРАМ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.