47 дугаар зүйл. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх

НОТАРИАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2018-06-21

47.1.Нотариатч эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбогдсон баримт бичгийг гэрчилж болно.

47.2.Энэ хуулийн 47.1-д заасан баримт бичгийг гэрчлэхдээ тухайн баримт бичиг нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтална.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.