53 дугаар зүйл. Нотариатчийн ёс зүйн дүрэм
53.1.Нотариатч нь нотариатчийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
53.2.Нотариатчийн ёс зүйн дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
53.3.Нотариатчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нотариатчид сахилгын шийтгэл ногдуулна.