14 дугаар зүйл. Татан буугдах
1.Нөхөрлөл нь дор дурдсан үндэслэлээр гишүүдийн хурлын шийдвэрээр татан буугдана:
1/гэрээ, дүрэмд заасан хугацаа дууссан;
2/саналын эрхийн дийлэнх олонхийг эзэмшиж байгаа гишүүд санал гаргасан;
3/зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээг дагнан эрхэлдэг нөхөрлөлд олгогдсон зөвшөөрөл хүчингүй болсон; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4/зохион байгуулалтын төрөл хэлбэрээ өөрчилсөн;
5/нөхөрлөлийн онцлогтой холбогдон энэ хуульд заасан бусад үндэслэл;
6/нөхөрлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээнд заасан үйл ажиллагаагаа эхлээгүй, үйл ажиллагаа нь эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд харьяалагдах татварын албаны тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлээс хассан;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7/гэрээ, дүрэмд заасан бусад үндэслэл.
2.Шүүх нөхөрлөлийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана:
1/дампуурсан;
2/нэг ч гишүүн үлдээгүй, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хувьд хоёроос доош гишүүн үлдсэн;
/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3/энэ зүйлийн 1 дэх хэсгийн З, 6-д заасан үндэслэлээр татан буугдах шийдвэр гаргаагүй, эсхүл шийдвэр гаргасан боловч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхэлж байгаа;
4/хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
5/хуульд заасан бусад үндэслэл.