15 дугаар зүйл. Татан буулгах комисс
1.Татан буулгах тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон татан буулгах комисс татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
2.Татан буулгах комисс томилсноор тухайн нөхөрлөлийн удирдлагын бүрэн эрх дуусгавар болж, татан буулгах комисст шилжинэ.