4 дугаар зүйл. Үйлдвэрчний эвлэлүүдийн бие даасан байдлыг хангах
1.Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна.
2.Үйлдвэрчний эвлэлүүд тэгш эрхтэй.
3.Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж холбоо байгуулах, олон улсын үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдэлд гишүүнээр элсэх эрхтэй.
4.Үйлдвэрчний эвлэлүүд болон тэдгээрийн холбоод хуулийн этгээдийн эрх эдэлнэ.