3 дугаар зүйл.
БНМАУ Санд гишүүнээр элссэнээр Зээллэгжүүлэх Тусгай Эрхийн Газрын үйл ажиллагаанд оролцох эрх эдлэх бөгөөд үүнтэй уялдаж БНМАУ-ын хүлээх үүргийг биелүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээ авахаа тодорхойлон Зээллэгжүүлэх Тусгай Эрхийн Газрын үйл ажиллагаанд оролцох батламжийг БНМАУ-ын нэрийн өмнөөс Сангийн сайд гардуулж хадгалуулна.